Industrial factory with silver pipes

Бид чанар, найдвартай байдал, үр ашгийг эрхэмлэнэ.

Алма Кем Трейд ХХК нь уул уурхай, баяжуулалт, зам, барилга, аж үйлдвэрийн салбарт зориулсан химийн бодис, урвалж болон бусад төрлийн бүтээгдэхүүнүүдийг ханган нийлүүлэгч компани юм.

Танилцуулга

Бидний тухай

Бид зөвхөн ханган нийлүүлэгчийн хувиар бус, үйлдвэрлэлийн процессын онцлогт нийцсэн шийдлийг санал болгодог. Мэргэжлийн баг хамт олны мэдлэг туршлагад тулгуурлан урвалж, бүтээгдэхүүний оновчтой хэрэглээний талаар зөвлөмж өгч, аюулгүй ажиллагааны мэдлэг мэдээллээр ханган ажилладаг.

Бид харилцагчдын үйлдвэрлэлийн үр ашиг, процессын тогтвортой ажиллагаа болон зардлыг бууруулах бодит үнэ цэнийг бүтээхэд чиглэнэ.

Эрхэм зорилго

Бид Улсын нэр хүндтэй их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрлэлийн процессийн судалгааг явуулж харилцагчдын үйлдвэрлэлийн үр ашиг, тогтвортой ажиллагаа болон зардлыг бууруулах бодит үнэ цэнийг бүтээхэд чиглэнэ.

Манай компанийн давуу талууд

Чанар

Бид хэрэглэгчийн шаардлага болон олон улсын стандартад нийцсэн баталгаат бүтээгдэхүүн нийлүүлдэг.

Найдвартай байдал

Бид харилцагч төвтэй байдлыг эрхэмлэдэг. Бид хэрэглэгчийн хэрэгцээг ойлгож, хамгийн тохиромжтой шийдлүүдийг санал болгодог.

Инноваци

Бид үргэлж шинэлэг санаануудыг эрэлхийлж, салбартаа үр дүнтэй үйл ажиллагааг нэвтрүүлдэг.

Аюулгүй ажиллагаа

Бид мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт бүхий ажлын байраар хангадаг.

Эрхэм зорилго ба Алсын хараа

Алсын хараа

Монголын уул уурхайн хөгжилд чанартай, найдвартай бүтээгдэхүүн, инновацын шийдлээр хувь нэмэр оруулан, салбарын тэргүүлэх нийлүүлэгч байна.

Хамтын ажиллагаа, түншлэл

Алма Кем Трейд ХХК нь Roadway Solution, Celanese, Nouryon зэрэг олон улсын нэр хүндтэй үйлдвэрлэгчидтэй хамтын ажиллагаатай бөгөөд, зам, барилга уул уурхайн салбарт ашиглагддаг нэмэлт бүтээгдэхүүн, материал, уул уурхайн реагентуудыг дотоодын зах зээлд ханган нийлүүлж байна.

Бид Улсын нэр хүндтэй их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрлэлийн процессийн судалгааг явуулж харилцагчдын үйлдвэрлэлийн үр ашиг, тогтвортой ажиллагаа болон зардлыг бууруулах бодит үнэ цэнийг бүтээхэд чиглэнэ.

0+Уул уурхайн компани
0+Баяжуулах үйлдвэр
0+Түншүүд
0%Сэтгэл ханамж